Бидний тухай

Бидний тухай

     "Бэби камель кашмер” ХХК нь 2015 онд байгуулагдсан. Бид ямааны ноолуур, сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын болон олон улсын харилцагч нарт чанартай түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа анх эхэлсэн. 2019 оноос хөгжлийн бодлого, зорилтоо шинэчлэн боловсруулж, үйл ажиллагаагаа шинэ тавцанд гаргах зорилготойгоор “Мөнгөн кашмер” брэндийг үүсгэн байгуулж 100% ноолууран сүлжмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн худалдаанд гаргаж эхэлсэн бөгөөд үйл ажиллагаагаа тогтмол сайжруулан ажилласаар байна. Бид хэрэглэгч, захиалагчдадаа зориулан тав тухтай орчинд өнгө загварын өргөн сонголтыг нэг дороос хийх боломжийг олгож Дорноговь аймаг Сайншанд хотод 2020 онд, Улаанбаатар хотод 2021 онд “Мөнгөн кашмер” үйлдвэрийн дэлгүүрүүдээ нээн ажиллуулж эхэлсэн. Бүтээгдэхүүнээ загвар дизайн болон чанарын өндөр түвшинд гаргахыг гол зорилтоо болгон мэргэжлийн өндөр зэрэгтэй технологич, дизайнер, ажилчдынхаа сэтгэл ур ухааныг шингээн үйлдвэрлэлээ явуулж байна.

About us

"Baby Camel Cashmere" LLC was established in 2015. We started our operations with the goal of preparing and supplying quality raw materials to domestic and international customers who produce products from goat cashmere and yak wool. In 2019, with the aim of revising its development policy and goals, establishing the "Mungun Cashmere" brand, and starting to produce and sell 100% cashmere knitted products, it continues to improve its operations regularly. We opened "Mungun Cashmere" factory stores in 2020 in Sainshand City of Dornogovi province and in 2021 in Ulaanbaatar city, giving our customers and customers the opportunity to choose a wide range of colors and styles in a comfortable environment. With the main goal of producing products at a high level of design and quality, we are carrying out production by absorbing the enthusiasm of our highly professional technologists, designers, and employees.

БИД ХЭН БЭ?

 “Мөнгөн Кашмер” брэнд нь орчин үеийн амьдралын хэв маягт тохирсон ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийд алдартай монгол ноолуураар бүтээгч брэнд юм.


WHO ARE WE?

The "Mungun Cashmere" brand is a brand that creates cashmere products especially suited for modern lifestyles using world-famous Mongolian cashmere.


Алсын хараа

Монголын уламжлагдан ирсэн ахуйн соёл болох хүн амьтантайгаа харьцах, байгалийн эргэх холбоог дэлхийд таниулах.


Vision

To introduce to the world the interaction between humans and animals, which is an important part of Mongolian traditional domestic culture.


Эрхэм зорилго

Эрүүл, чанартай, байгалийн түүхий эдээр орчин үеийн хэв маягт тохирсон загварлаг бүтээгдэхүүнийг байгальд ээлтэй үйлдвэрлэлээр бүтээх.


Mission

To create of fashionable products suitable for modern style with healthy, high-quality, and natural raw materials through environmentally friendly production.


БРЭНДИЙН АМЛАЛТ, ҮНЭ ЦЭН

BRAND PROMISE AND VALUES


Эх үүсвэр, тогтвортой байдал

“Мөнгөн Кашмер” брэнд нь ноолууран түүхий эдийн нийлүүлэгч хамт олны олон жилийн туршлага дээр үндэслэн бий болсон брэнд юм. Энэ нь манай бүтээгдэхүүний чанарт онцгой нөлөөлөх хүчин зүйл болж чаддаг. 


Sources and sustainability

The "Mungun Cashmere" brand is a brand created based on the long-term experience of the raw material suppliers of cashmere products. This is a key factor affecting the quality of our products.

 

Чанартай үйлдвэрлэл

Дамжлага бүр дээр сэтгэл шингээн, эдэлгээ сайтай, сэтгэлд дотно, биед суулт сайтай, чанартай бүтээгдэхүүнийг бий болгож хэрэглэгчийн гарт хүргэдэг.


Quality production

At each stage of the production process, the manufacturer works with passion and intellect to create high-quality products that are durable, close to the soul,

and fit well on the body, and deliver them to the hands of the consumer.


Хүртээмжтэй байдал

Гэр бүлийн гишүүн бүрд тохирсон бүтээгдэхүүнийг бүтээдэг.


Accessibility

We create products that are suitable for every member of the family.


 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл